TOEFL ITP® Тест

The TOEFL ITP® Test-ийн тухай  товчхон

TOEFL ITP® Тест бол олон улсын стандартын тест төдийгүй, хямд төлбөртэй, шинжлэх ухааны агуулгатай, тест өгөх хүсэлтэй  хүмүүсийн хүсэлт шаардлагын дагуу  манай улсад зохион байгуулах боломжтой тест юм.

TOEFL ITP® тест сонсох хэсэг, өгүүбэрийн бүтэц ,зөв бичих чадварыг дүнгэх хэсэг, уншаад ойлгох чадварыг дүгнэх хэсэг гэсэн 3 хэсгээс тогтоно.

Сонсох хэсэг 50 асуулттай, зөв бичих чадварыг дүгнэх хэсэг 40 асуулттай, унших хэсэг 40 асуулттай нийтдээ 120 минут орчим үргэлжлэнэ.

The TOEFL ITP® Test-ийн онцлог

-TOEFL ITP® тестийг цаасаар болон цахим  ( интернетээр) гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулах боломжтой.

-Энэ Тестийн цаасан  болон цахим хувилбаруудын агуулга адилхан

-Тестийн үргэлжлэх хугацаа богинохон ойролцоогоор 120 минут үргэлжилдэг.

-TOEFL ITP®Тестийн үнэ хямд, одоогоор 170.0 мянган төгрөгийн төлбөртэй боловч оюутан, сурагчид болон тодорхой нөхцөлд  хөнгөлөлт үзүүлэх боломжтой, тестийн оноо, дүнг ашиглах өргөн боломжтой.

-Тестийн дүн, онооноос хамаарч  АНУ-ын ETS байгууллагын Алт, Мөнгө, Хүрэл сертификатаар баталгааждаг.

- Тестийг интернетээр өгсөн тохиолдолд тестийн дараа шууд дүнгээ үзэх боломжтой, цаасаар өгсөн тохиолдолд дүн нь  ажлын 1 өдрийн дотор гарна.(шаардлагатай бол 3 цагийн дотор гаргана)

-TOEFL ITP® тестийн дүнг Европын холбооны улсуудын англи хэлний нэгдсэн үнэлгээтэй (C1, B2, B1 г.м ангилалтай )  дүйцүүлэн дүгнэдэг давуу талтай.

-Тестийн оноо, сертификат хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна

The TOEFL ITP® Test-ийн давуу тал

-Англи хэл сурч байгаа хэн боловч Англи хэлнийхээ мэдлэгийг олон улсын стандартын тестээр дүгнүүлж  түвшингээ тодорхойлох.

-Магистр, докторын сургалтад элсэгчид болон төгсөгчид Англи хэлнийхээ мэдлэгийг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартын шалгуур тестээр дүгнүүлж, сертификатаар баталгаажуулах.

-Гадаад улсын коллеж, их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах Англи хэлний шалгуур үзүүлэлт хангах.

-Байгууллага болон олон улсын хамтын ажиллагааны шугамаар гадаад оронд богино хугацааны курс, дадлагаар  явах  Англи хэлний шалгуур үзүүлэлт хангах.

-Япон, Солонгос, Тайван, Тайланд, Сингапур, Хятад, Болгар, Чех зэрэг улсад бакалавр, магистр, докторын сургалтад Англи хэлээр суралцах шалгуур хангах.

-Элсэн суралцах сургуультайгаа тохиролцсон нөхцөлд АНУ, Англи, Австрал улсын коллеж, их дээд сургуульд бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах Англи хэлний шалгуур үзүүлэлт хангах.

-TOEFL ITP®тестийн дүнг Европын холбооны улсуудын англи хэлний нэгдсэн үнэлгээтэй (C1, B2, B1 г.м ангилалтай )  дүйцүүлэн дүгнэдэг тул Европын орнуудад ашиглаж болно.

Анхааруулга: TOEFL ITP® тестийн дүнг  TOEFL iBT® тестий оронд ашиглахгүй