2021 оны байдлаар манай улсад төрийн ба хувийн өмчийн 88 магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр их дээд сургуулиуд бакалавр, магистр, докторын сургалт явуулахын зэрэгцээ өөр өөрсдийн мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна. Манай улсын их дээд сургууль , коллежид элсэн суралцах оюутнууд өөрийн суралцах сонирхолтой сургуульд , сонгосон мэргэжлээрээ элсэхэд шаардлагатай хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч шаардлагатай оноог авсан байх ёстой. Элсэлтийн ерөнхий шалгалтыг www.eec.mn онлайнаар бүртгэж тусгай хуваариар зохион байгуулж явуулдаг.
Манай улсын их, дээд сургуулийн сургалтын систем АНУ-ын сургалтын системд суурилсан кредит-цагийн системээр зохион байгуулагддаг.
Тухайн мэргэжлээр суралцаж боловсролын бакалавр, магистр, докторын зэрэгтэй болоход заавал суралцах шаардлагатай кредит – цагийн хэмжээг мэргэжил бүрт тодорхойлон тогтоосон байдаг.
Их дээд сургуулийн профессор, багш нарын заавал биелүүлэх сургалтын ажлын кредит, эрдэм шинжилгээ, бүтээлч ажлын кредитийн ноогдлын хэмжээг ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн, тухайн профессор, багшийн албан тушаалын ангиллаас хамааруулж тогтоодог.
Магадлан итгэмжлэгдсэн зарим их сургуулиуд: