Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд зохиогчийн эрхэд хамаарах эрх нилээн хурдацтай хөгжиж, өргөн хэрэглэгдэх болж байна. Зохиогчийн эрхэд хамаарах эрх нь патентийн эрхийг бодвол илүү хязгаарлагдмал ба богно хугацааны хамгаалалт олгодог.
Зохиогчийн эрхийг агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаас үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлд олгоно. Тухайлбал
Зохигчийн эрхийг хамгаалах нь зохиогчийг олонд танил болгох, мөн эдийн засгийн шударга ашиг олох боломжоор хангаж, хүний зохион бүтээх чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зохиогчийн эрхийн системийн дагуу зохиогч нь өөрийн бүтээлийг бусад этгээд хууль бусаар хуулбарлан ашиглахаас хамгаалж, өөрийн бүтээлээ шууд нийтийн хүртээл болгох ач холбогдолтой. Ийнхүү зохиогчийн эрхийг хамгаалах нь дэлхий дахинд соёл урлаг, мэдлэгийг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг.
Зохиогчийн эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай материалыг энд дарж харна уу.