Бүтээгдэхүүний загвар гэж үйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бүтээгдэхүүний хэлбэр, хийцэд хамаарах өвөрмөц, цоо шинэ шийдлийг ойлгоно.
Өдөр тутмын хэрэглээнд бүтээгдэхүүний загварыг ихэвчлэн бүтээгдэхүүний гаднах хэлбэр болоод үүрэг зориулалттай нь холбож ойлгодог. Бүтээгдэхүүний загварт үйлдвэрлэлийн маш өргөн хүрээний бүтээгдэхүүнүүд хамаардаг. Хувцас болон гар урлалын бүтээгдэхүүн, техникийн болон эмнэлгийн тоног төхөөрөмж, үнэт чулуу, ба бусад өндөр үнэтэй чамин тансаг зүйлс, гэр ахуйн эдлэл хэрэглэлээс тоглоом, тавилга ба цахилгаан хэрэгслээс эхлээд автомашин болон барилга байгууламжийн бүрдэл хэсэг хүртэл, нэхмэл бүтээгдэхүүнээс спортын тоног төхөөрөмж хүртэл багтана. Бүтээгдэхүүний загварт мөн сав, баглаа боодол болон бүтээгдэхүүний гадна төрх чухал хамааралтай.
Бүтээгдэхүүний загварыг гурван хэмжээст дүрслэлтэй, үүнд бүтээгдэхүүний хэлбэр, хоёр хэмжээст дүрслэлтэй үүнд чимэглэл, хээ угалз, зураас болон өнгө, тэдгээрээс нэг болон хэд хэдэн дүрслэл хосолсон гэж ангилж үздэг.
Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргахад шаардлагатай материалыг энд дарж харна уу.