Шинэ бүтээл гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж үндэслэлийг нь нээн илрүүлсэн, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах цоо шинэ бүтээлийг ойлгоно.
Шинэ бүтээл гэдэг нь хүний бүтээлч сэтгэлгээний үр дүн, аливаа зүйлийг цоо шинээр эсвэл одоо байгаагаас нь боловсронгуй болгох гэсэн эрмэлзлэлийн илрэл буюу хүний оюун ухаанд анх төсөөлөгдөн бий болсон сэдэл билээ. Сэдсэн санааг шийдэл гэж бас нэрлэдэг. Харин материаллаг зүйлд хэрэгжих, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн хэрэгсэлд биеллээ олж, үр ашиг өгөх, урьд өмнө гаргаагүй шийдэл мөн болох нь нотлогдвол түүнийг “ШИНЭ БҮТЭЭЛ” хэмээн хүлээн зөвшөөрдөг.
“Сэдэл”-ийг шийдэл, “Шийдэл”-ийг шинэ бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөх шалгуур үзүүлэлтүүдийг улс орон бүр хуульчлан тогтоосноор тухайн зохиогчийн сэдэж бүтээсэн зүйлийн түвшинг тогтоож, хэрэв тэрхүү сэдэл нь дээрх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байвал түүнийг “шинэ бүтээл” гэж зөвшөөрсний баталгаа болгож төрөөс зохиогч буюу түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийн нэр дээр “Патент” олгодог.
Патент нь тухайн шийдэл шинэ бүтээл болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичиг юм.
Шинэ бүтээлийн мэдүүлэг бүрдүүлэхэд шаардлагатай материалыг энд дарж харна уу.