TOEFL-ийн Тестийн Төрлүүд

The TOEFL iBT® Test-ийн тухай  

TOEFL iBT тест бол их, дээд сургуульд суралцах, ажиллах, цагаачлахад зориулагдсан, Дэлхийн улсуудад хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний тест юм.

Энэ тестийг Дэлхийн 150 гаруй орны 11000 гаруй их сургууль хүлээн зөвшөөрч элсэлтэдээ ашигладаг. TOEFL iBT тест бол оюутан, мэргэжилтэн, судлаач хэн бүхний Англи хэлний мэдлэгийг  хамгийн үнэн бодитойгоор дүгнэдэг.

Хэрэв Та TOEFL iBT тестийг өгөх хүсэлтэй бол  www.toefl.org  веб сайтаар орж, тестийн өдөр, төвөө сонгож  шууд бүртгүүлнэ. Бүртгэлийн төлбөр одоогоор USD210.0 байгаа болно. Энэ тестийн төлбөрийг Интернетээр шууд АНУ-д төлөх тул Олон улсын төлбөрийн карт (visa, master …) шаардлагатай болохыг анхаана уу.

Бүртгэлийн веб сайтад TOEFL iBT тест авах эрх бүхий хэд хэдэн байгууллага  байгаагийн дотор манай төв “E-Pen” Educational Advice & Technology  нэртэй байгаа.

The TOEFL ITP® Test-ийн тухай 

TOEFL ITP тест тухайн байгууллагын ажилтнууд, сургуулийн багш, оюутнуудын Англи хэлний мэдлэгийг Дэлхийн стандартын дагуу дүгнэж, үнэлэн баталгаажуулахад зориулагдана.

Энэ тест хүмүүсийн Англи хэлний мэдлэгийг академик агуулгатай текст уншуулж, яриа сонсгож дүгнэхэд зориулсан агуулгатай бөгөөд Англи хэлний мэргэжилтнүүд, судлаачдын олон жилийн туршлага, судалгаанд үндэслэн боловсруулсан Олон улсын тестийн нэг хэлбэр юм.

Манай улсад TOEFL ITP тест авах хуваарь, хэрхэн бүртгүүлэх талаар энэ веб сайтаас мэдээлэл авах боломжтой.

TOEFL-ийн тестийн  төрлүүдийг дараах зурагт үзүүлэв

                                                    

GRE® Subject Test-ийн тухай

GRE Subject Тест  бол (Graduate record examination ) тодорхой шинжлэх ухааны чиглэлээр магистр, доктор зэрэг гүнзгийрүүлсэн сургалтад элсэн суралцах зорилготой оюутан, судлаачид, эрдэмтэдийн Англи хэлний мэдлэгийг тухайн шинжлэх ухааны суурь мэдлэгтэй уялдуулан дүгнэхэд зориулагдсан тест юм.

GRE Subject тестийг дараах шинжлэх ухааны чиглэлээр зохион байгуулж байна.  Үүнд:

  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Математик
  • Хими
  • Физик
  • Биологи
  • Биохими ба молекулын биологи
  • Англи хэл уран зохиол
  • Психологи г.м

GRE Subject тестийн хуваарь болон бүртгүүлэх мэдээллийг www.ets.org/gre  веб сайтаас авна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан TOEFL тест

Манай Төв хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан TOEFL ба GRE тестийг Монголд зохион байгуулж АНУ-ын ETS  байгууллагатай хамтран ажиллаж байна.

АНУ-ын ETS байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан TOEFL ба GRE тест өгөх боломж олгож, тусгай нөхцөлтэйгээр тестийн үйлчилгээ үзүүлж ажилладаг.

Энэ тестийг өгөх хүсэлтэй хүмүүс www.ets.org/disabilities  веб сайтад хандахын зэрэгцээ манай төвтэй холбоо барьж товч мэдээлэл авах боломжтой.