Орчин үед үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах, гарал үүслийг нь баталгаажуулах хялбар, хурдан, хямд арга бол барааны тэмдэг ашиглах юм.
Барааны тэмдгийн хамгийн түгээмэл хэрэглээ нь худалдаа арилжааг өргөтгөхийн тулд хэрэглэгчдийн дунд сурталчилгаа явуулах зорилготой ч барааны тэмдгийг ашиглах арга хэлбэр улам нарийсан олон төрөл чиглэлтэй болсоор ирлээ. Аливаа улс орны нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх, борлуулах бараа, үзүүлэх үйлчилгээнд ашиглах болон тэдгээрийг хооронд нь ялгах, сурталчлах, хэрэглэгчдийн сонголтыг хөнгөвчлөхөд туслах зорилготой хуулийн этгээд, иргэдийн эзэмшдэг хэлбэр, дүрс бүхий тэмдэглэлийг барааны тэмдэгт харуулдаг.
Манай ард түмэн ч бичиг үсгийн зүйлд үндэснийхээ хээ угалз, амьтны дүрс, нар сар, геометрийн элдэв хэлбэр дүрстэй бэлэгдэл тэмдгийг мал сүргээ имнэх, тамгалах түүгээр ч үл барам ном судартаа ч тавьдаг байсан.
Барааны тэмдгийн мэдүүлэг гаргахад шаардлагатай материалуудыг энд дарж харна уу.